Гэрээний нөхцөл ба Оюуны өмчийн эрх

Уралдаанд оролцогч нь Уралдаанд оролцох албан ёсны маягтыг бөглөснөөр энд заасан бүхий л дүрэм журам, нөхцлийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. 

  1. Оролцогчийн зураг өөрийн авсан оригинал зураг байх ба 8 Mega pixels багагүй үзүүлэлттэй байх ба зураг бүр тайлбартай байна.
  2. Зурагчин нь зургийг өөрөө авсан, зурагт хамаарах оюуны өмчийн бүх эрхийг эзэмшигч мөн гэдгээ баталж, мэдэгдэнэ.
  3. Гэрэл зурагчин НЭЗТТ-д зургийг ашиглах бүхий л эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх ба НЭЗТТ нь зургийг ашиглах, дахин хэвлэх, хэвлэл мэдээллээр гаргах, өөрчлөх, хэвлэх, түгээх, бусдад ашиглах эрхийг олгоно. НЭЗТТ нь зургийг хэвлэхдээ зурагчины нэрийг (НЭЗТТ/Зурагчны нэр) оруулж хэвлэнэ.
  4. Зурагчин нь зураг дээрхи дүрсийг авах бүхий л зөвшөөрлийг бичгээр авсан, зургийг НЭЗТТ-ийн Ногоон эдийн засаг бидний амьдралд уралдаанд явуулж буй байгаа болон НЭЗТТ нь зургийг ашиглах эрхтэй гэдгийг мэдэгдэнэ.
  5. Уралдаанд оролцогч уралдааны бүхий л дүрэм журам, нөхцлийг дагаж мөрдөнө.
  6. Талууд аливаа асуудал, маргааныг харилцах зөвшилцөж шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд the UNCITRAL Arbitration Rules  дагуу шүүхээр асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв өөрөөр тохиролцоогүй бол шүүхийн үйл ажиллагаа Швейцарийн Женев хотод, Англи хэл дээр явагдана.

Оюуны өмчийн эрх

  • Уралдаанд оролцсоноор та НЭЗТТ-нд үнэ төлбөргүйгээр, буцалтгүйгээр, зургийг ашиглах, олшруулах, гаргах, өөрчлөх, хэвлэх, түгээх зэрэг бүхий л эрхийг шилжүүлнэ.
  • Зургийг Интернет болон бусад сувгаар мэдээлэл түгээх, боловсрол, сургалт, сурталчилгаа, тайлан, хуваанли, хэвлэлийн мэдээнд ашиглах, тавих, түгээх, олшруулах, өөр зурагтай нийлүүлэх, өөрчлөх, текст болон график нэмж оруулах зэргээр ашиглахыг зөвшөөрнө.
  • НЭЗТТ нь зургийг сэтгүүл, тайлан, хуваанли, илгээмж зэрэг зүйлд ашиглаж болно.
  • Зургийг хэвлэн гаргах тохиолдолд НЭЗТТ/Зурагчны нэрийг оруулна.
  • Зургийг буцаан өгөхгүй.
  • НЭЗТТ нь уралдаанд ирсэн зургуудаар архив үүсгэн, НЭЗТТ-ийн зөвшөөрөлтэйгээр ашиглахыг бусад байгууллагуудад зөвшөөрөх эрх эдэлнэ.

Гэрэл зурагчин, талуудын батламжилсан төлөөлөгчид Уралдаанд оролцох албан ёсны маягтыг бөглөснөөр уралдааны дүрэм журам, нөхцөл, оюуны өмчийн эрхийг хүлээн зөвшөөрнө.